Боливийн Кочабамба хотод өндөрлөж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх ардын дээд хэмжээний уулзалтад оролцогчид цаг уурын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шийтгэх шүүх байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Тэд дэлхий дулаарахад нөлөөлж буй агаарт цацаж байгаа хорт бодисын хэмжээг тал хувь хүртэл бууруулахыг хөгжингүй орнуудад уриалсан тухай Британийн “Гардиан” сонин уламжлав. “Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн эрхийн” асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчдын нэг Боливийн ерөнхийлөгч Эво Моралес үг хэлсэн юм. Форумд төрийн бус байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн-экологич, засгийн газар болон олон нийтийн байгууллагын төлөөлөгч нийт 30 мянга орчим хүн оролцжээ.