Орос улсын засгийн газар терроризмтай тэмцэхэд ширүүн, тууштай, ухаалаг ажиллах ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Норвегт айлчлахын өмнө тус улсын “Афтенпостен” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. “Москва, Кавказд иргэдийн аминд хүрч, айдас хүйдэст автуулах гэсэн террористууд, дээрэмчдийн бүлэгт бид ширүүн хандах ёстой” гэж тэрээр тэмдэглэсэн байна. Террористуудыг устгаад зогсохгүй Кавказын аж байдлыг дээшлүүлж, иргэд ая тухтай аж төрөх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Москва, Дагестанд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсны дараа үүнд эмгэнэн гашуудаж, уй гашууг хуваалцаж буй үг Орос улсад олон ирж байсныг тэрээр онцлон тэмдэглэсэн юм. “Янз бүрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд террористуудыг партизан, босогчид, тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид хэмээн нэрлээгүй нь чухал”.“Метронд тэсрэх бөмбөг дэлбэлж байгаа хүмүүс босогчид бус гэмт хэрэгтнүүд” гэж Д.Медведевийн хэлснийг “Афтенпостен” сонин иш татан мэдээлэв.