Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2012 онд ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд оролцож магдагүй болохоо баталлаа. Сүүлийн жилүүдэд боловсруулсан бодлогоо хадгалахад улс оронд хэрэгтэй бол ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг үгүйсгэхгүй гэж тэрээр норвегийн “Афтенпостен” сонинд өгсөн ярилцлагадаа тодруулсан юм. Сонгуульд оролцоход хэд хэдэн нөхцөл хангах ёстой болохыг Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. Хамгийн гол нь түүний ажлын үр дүн иргэдэд хүрсэн байх ёстой. Д.Медведев 4-р сарын 26-27-нд хаан Харальд V урилгаар Норвегт айлчлахын өмнө тус улсын хэвлэлд ярилцлага өгчээ.