Украины ерөнхийлөгч Виктор Янукович "Хар далйн флотыг Крымд байлгах асуудлаар Украин, Орос улсын хооронд байгуулсан хэлэлцээрийг батлах тухай" хуулийн төслийг баасан гаригт парламентад хэлэлцүүлэхээр орууллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ өдөр мөн баримт бичгийг Улсын Думд өргөн барьжээ. Москва, Киев хэлэлцээрийг 4-р сарын 27-нд нэгэн зэрэг батлах бодолтой байна. Украины сөрөг хүчин баримт бичгийг батлуулахгүйн тулд мягмар гаригт парламентын индэрийг хаахаар төлөвлөж байна. Украины дээд Радын дарга Владимир Литвин нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна. Учир нь баримт бичгийг батлахад парламентын 241 депутатаас 226 санал авахад хангалттай. Украин, Орос улс одоо үйлчилж байгаа хэлэлцээрийн үйлчлэх хугацаа 2017 онд дууссаны дараа Оросын Хар далайн флот Севастополийн баазад байх хугацааг 25 жил сунгахаар тохиролцсон юм. Ерөнхийлөгч Д.Медведев, В.Янукович нар 4-р сарын 21-нд Харьковд баримт бичигт гарын үсэг зуржээ.
Орчуулсан Г.Нарангарав