0Оросын тамирчин Наталья Кузютина Австрид болж байгаа жүдогийн европын аварга шалгаруулах тэмцээнд 52 кг жинд алтан медаль хүртжээ. Брянскийн тамирчин шувтаргад Италийн тамирчин Рзоальб Форкинтиг ялж, 2009 оны европын аварга шалгаруулах тэмцээний амжилтаа бататгав. Францын тамирчин Пенелопа Бонна болон бельгийн тамирчин Ильза Хейлен нар хүрэл медаль хүртсэн байна.