Дөрөвдүгээр сарын 26 оюуны өмчийн дэлхийн өдөр юм. Орчин үеийн Орос улсад зохиогчийн эрх хамгаалах асуудал нь 4-р сарын 21-23-нд Москва хотод болсон “21-р зууны оюуны өмч” Бүх оросын гурав дахь форумын гол сэдэв байлаа. Өнөөгийн байдлаар оросын хууль тогтоомжид эрхийн эзэмшигчийн ашиг сонирхол, зохиогчийн эрхийг бүрэн хамгаалах эрх зүйн үндэс суурь бүрдсэн гэж Оюуны өмчийн Орос улсын дээд сургуулийн ректор Иван Близнец баталж байна. Мэдээж хэрэг хууль тогтоомжийг байнга өөрчилж, нэмэлт оруулах хэрэгтэй. Өнөөгийн байдлаар Иргэний хууль юуны түрүүнд оюуны өмчийн асуудлыг зохицуулдаг хэсгийг боловсронгуй болгох үзэл баримтлалын талаар өнөөдөр шийдвэр гаргалаа. Оюуны өмчийн объектыг зохих ёсоор хамгаалж, ашиглаж, бүтээх тухайд үүссэн харилцааг хууль хангалттай хэмжээнд зохицуулж байгааг тэмдэглэе. Олон улсын зохиогчийн эрхийн хууль оросынхтой давхцахгүй байх тохиолдол хуульчдад бэрхшээлтэй байна. Олон улсын хууль эрх зүйг мөрдөж эхлсэн Оросын номын зах зээл энэ бэрхшээлтэй тулгарчээ. Зөвлөлтийн үед өрнөдийн орчин үеийн зохиолчдын бүтээл зэрэг номыг асар их хувиар хэвлэхэд зохиогчийн эрхийг хэн ч хамгаалдаггүй, зохиогчид нь ганц ч зоос авдаггүй байв. ЗХУ 1973 оноос хойш хэвлэсэн гадаадын иргэдийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах үүрэг хүлээх хүртэл энэ  үргэлжилжээ. Энэ үе хүртэл хэвлэгдсэн бүхнийг нийгмийн өмч хэмээн үзэж байсан тул зөвлөлтийн хэвлэлийн газар өрнөдийн нэрд гарсан зохиолчдын бүтээлийг урьдын адил үнэ төлбөргүй хэвлэх боломжтой байв. ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч Орос улс 1995 онд өнөө үед зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын гол хэрэгсэл Бернийн конвенцид нэгдсэн юм. Энэ нь 2004 онд хүчингүй болсон тул хойшлуулжээ. Энэ хугацаанд оросын хэвлэлийн зах зээлд зөрчил гарсан гэж хэвлэн нийтлэгч, зохиолч Александр Шаталов ярьж байна.  Хэвлэлийн газрууд зохиогчийн эрхийн хуулийн өөрчлөлтийг ашиглан “конвенцийн өмнөх” номнуудыг хэвлэх эрхийг хямдаар худалдан авч, одоо үүнийгээ харуулж байна. Энэ шалтгаанаар нэг зөрчил үүссэн юм. Оросын “АСТ” томоохон хэвлэлийн газар өрнөдийн хэд хэдэн зохиогчийн эрхийг худалдан аваад, дараа нь эдгээр зохиолчдын номыг хэвлэж байгаа “Терра” хэвлэлийн газар гомдол гаргажээ. Номын бизнес хэрхэн өрнөх нь энэ хэргийн үр дүнгээс хамаарна.  Интернетэд зохиогчийн эрхийн бүтээлийг хамгаалахад их зөрчил гарч байна гэж Оюуны өмчийн Орос улсын дээд сургуулийн ректор Иван Близнец хэллээ. Интернетэд ойр хүмүүс зохиогчийн эрхийн хуулийг хүссэн бүтээлээ интернетэд бүрэн хэмжээгээр байрлуулахад саад болж байгаа хөнөөлтэй хууль хэмээн үзэж байгаа байх. Интернетэд хууль эрхийн зохицуулалт байхгүй тул өнөөдөр зөвхөн интернетэд зохиогчийн эрхийг олонтаа зөрчиж байна.  Интернет хөгжсөнөөр зохиогчийн эрхийн талаар орчин үеийн бүх төсөөллийг эвдэнэ гэж футурист үзэлтнүүд бодож байна. Хэдхэн жилийн дараа дурын санаа, ном, хөгжим, кино богино хугацаанд олон сая хэрэглэгчийн хүртээл болно. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ нөхцөлд зохиогчийн эрхийг хэрхэн мөрдөхийг одоохондоо мэдэхгүй байна.
Орчуулсан Г.Нарангарав