Байгалийн хийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог Иран улс дэлхийн байгалийн хийн үнэ “зохистой түвшинд” өсөх хүртэл экспортоо зогсооход бэлэн болохоо мэдэгдэв. “Бид үнэ буурч байгаа энэ нөхцөлд хий экспортлохын оронд хийг газар доорх агуулахад хийж, эсвэл дахин боловсруулахыг хүсч байна” гэж Ираны нефтийн сайд Масуд Мирказеми мэдэгдэв. Энэ жил дэлхийн хийн үнэ 26 хувиар буурч, нефтийн үнэ энэ хугацаанд 4,2 хувиар өссөн байна.