Германд Балтын тэнгисийн ёроолоор “Хойд урсгал” хийн хоолой барих замд саад болж байсан сүүлчийн албан ёсны саадыг арилгалаа. Германы Мекленбург-Урд Померанийн газрын экологичид Грейфсвальдын засаг захиргааны шүүхээс өргөдлөө татаж авч байгаагаа зарлав. “Норд Стрим” концернийн мэргэжилтнүүд хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагагыг харгалзсан гэж тэд үзжээ. “Хойд урсгал” хийн хоолой барих төслийг 4-р сарын 9-нд хэрэгжүүлж эхэлсэн юм. Оросоос баруун Европт шууд байгалийн хий нийлүүлэх хийн хоолойн эхний ээлжийг 2011 оны эцэст ашиглалтад өгнө. “Газпром” компаниас гадна ХБНГУ, Нидерландын компаниуд төслийн хувьцаа эзэмшигч байна.