Орос улсын ерөнхий сайд В.Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрчөөр шалгарчээ. Францын “Франс-24” телевизийн суваг, “Радио Франс Энтернастональ” радио станцын захиалгаар баруун Европ болон АНУ зэрэг таван оронд явуулсан санал асуулгын дүн ийм байна. Санал асуулгыг 4-р сарын эхэнд 6 мянган хүний дунд явуулжээ.