Орос улсын Дотоод Хэргийн яам түшмэдэд хахууль өгсөн хэрэгт буруутгаж байгаа германы “Даймлер” концернийн хэргийг шалгаж байна. Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев холбогдох заавар өгчээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр “Даймлер” концерн автомашинаа борлуулах тендерт ялахын тулд 22 орны албаны хүнд олон жилийн турш авилга өгчээ. Эдгээр орны дотор Орос улс багтаж байна. “Даймлер” компанийн бүтээгдэхүүнийг ДХЯ-ны байгууллагууд, Батлан хамгаалах яам, Москвагийн засаг захиргаа худалдан авдаг байжээ.