Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын орнууд хууль сахиулах байгууллага болон тусгай албанд боловсон хүчин бэлтгэх их дээд сургуулийн жагсаалт гаргалаа. Тус байгууллагын хэвлэлийн албанд энэ тухай мэдэгдэв. Гишүүн орнуудын саналаар боловсруулсан баримт бичигт Оросын 10 их сургууль, Белорусын 5, Казахстаны 5, Армений 2, Киргиз, Тажикистаны тус бүр нэг их сургууль нийт 25 их, дээд сургууль багтжээ. Боловсон хүчнийг төлбөртэй, хөнгөлттэй, мөн буцалтгүй хэлбэрээр сургана. Дээр дурдсан улсаас гадна тус байгууллагад Узбекистан улс багтдаг.