Киргиз улс урьд байгуулсан олон улсын бүх гэрээ, хэлэлцээрийг баримтална. Тус бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Руслан Казакбаев ТУХН-ийн орнуудтай холбоо тогтоох асуудал эрхэлсэн Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Фарид Мухаметшинтай уулзахдаа энэ тухай мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг Киргизийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас уламжлав. Казакбаев Киргизийн хоёр талын болон олон талын бүх тохиролцоо хүчинтэй, ТУХН-ийн орнууд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, НҮБ болон бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах бодолтой байгаа тухай оросын талд мэдэгдсэн юм. Киргизийн янз бүрийн салбарт хамтарсан төслөө Орос улс үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Мухаметшин юуны түрүүнд мэдэгдсэн юм.