Орос улс бүрэн хамтарсан нөхцөлд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар НАТО-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. ОХУ, НАТО-ийн харилцаанд хамгийн гол нь хэрэв хамтын ажиллагааны тухай ярьж байгаа бол энэ ажил пуужингийн аюул заналд дүн шинжилгээ хийх, үүний эсрэг тэмцэх  хамтарсан арга барил боловсруулахаас энэ ажил эхлэх ёстой гэж тэрээр хэлэв. Тохиролцож, шийдсэн үйл явцад Орос улсыг урьж байгаа бол үүнийг хамтарсан ажил гэж нэрлэхэд бэрх хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Орос улс пуужин дэлгэрүүлэх аюул заналд хамтарсан дүн шинжилгээ хийх талаар НАТО-тай холбоотой байгаа. Харин оросын оролцоогүй аюул заналд хариулах төлөвлөгөөг үүний зэрэгцээ боловсруулж байгааг тэрээр сануулав. Арилгах ёстой зөрчил энэ юм. Европт гурав дахь байршлийн төлөвлөгөөг эргэн хэлэлцэх Барак Обамын засаг захиргааны ажлыг Москва анхааралтай ажиглаж, өөр хувилбарыг хэлэлцэхэд бэлэн байна гэж сайд нэмж хэлэв.