Исландын галт уул идэвхжсэнээс тасалдсан нислэгийг Европ бүрэн сэргээж байна. Өнөөдөр нислэгийг 100 хувь сэргээсэн тухай нислэгийн аюулгүй байдлыг хангах агентлаг Евро хяналт байгууллага уламжлав. Үүний зэрэгцээ нисэх буудлуудад урьдын адил хэдэн арван мянган хүн зорьсон газраа хүрч чадахгүй байна. Тухайлбал оросын 15 мянга гаруй иргэн Герман, Их Британи, Францад байна. Оросын дипломатчид тэдэнд шаардлагатай тусламж үзүүлж байна. Урьдчилсан мэдээгээр Исландын галт уулны улмаас дэлхийн хэмжээнд бараг 7 сая хүн үндсэндээ жуулчин нисэх буудалд гацаад байна. Нисэх онгоцны салбарт 1,7 тэрбум долларын хохирол учирчээ.