Оросын хотуудын гудамжинд дэлхий ертөнцийг фашизмаас чөлөөлсөн Аугаа эх орны дайны ахмад дайчдад талархаж, хүндэтгэл үзүүлэх бэлэг тэмдэг “Георгиевийн туузыг” дахин тарааж эхэллээ. Тавдугаар сарын 9-нд тэмдэглэх Аугаа эх орны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ийм аян зохион явуулж байна. Хар, шаргал судалтай туузыг сурагч, оюутан, эх оронч клуб болон олон нийтийн янз бүрийн байгууллагын идэвхтнүүд тарааж байна. Энэ арга хэмжээ 6 дахь удаа болж байна. Жил ирэх тусам энэ арга хэмжээ улам өргөжиж, бусад орны оршин суугчид үүнд нэгдэж байна. Өнгөрсөн таван жил энэ арга хэмжээг зохиоход дэлхий хэмжээнд 55 сая ийм тууз тараасан юм.