НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63-р чуулганаар 2009 онд тунхагласан Дэлхий ээж олон улсын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Өнөө болон ирээдүй үеийн эдийн засаг, нийгэм, экологийн хэрэгцээний тэнцвэрт байдлыг хадгалахад хүн төрлөхтөн байгалтайгаа уялдан зохицож, манай дэлхийн экосистемийг хамгаалж, дэмжих хэрэгтэй гэж тус байгууллагын тогтоолд тэмдэглэжээ.