Барселонд Олон улсын олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчтай салах ёс гүйцэтгэж байна. Түүний зүрх нь зогссоноос лхагва гаригт нас нөгчжээ. Каталонийн засгийн газрын ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэж байна. Үүний дараа түүнийг оршуулна. Испанийн нэрд гарсан дипломатч Самаранч олон улсын олимпийн хороог 20 гаруй жил 1980-2001 онд тэргүүлжээ. Олимпийн хөдөлгөөнийг нэгтгэж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд олон улсын болон үндэсний олон шагнал гардуулсан юм. Олон улсын олимпийн хорооны удирдлага болон тэргүүлэх орны удирдагчид спортод асар их гарз учирлаа хэмээн мэдэгдсэн юм.