Хямарлын улмаас Орос улсад аж үйлдвэрлэлийн хэмжээ 2008 оны 9-р сар буюу хямарлын өмнө хамгийн сайн байсан үзүүлэлтээс 23 хувиар буурчээ. Орос улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Виктор Христенко лхагва гаригт “Россия 24” телевизийн мэдээллийн сувагт энэ тухай уламжлав. Аж үйлдвэрийн салбар тогтвортой бус сэргэж байгааг тэрээр тэмдэглэллээ. Эм, хөлөг онгоц, нисэх онгоцны үйлдвэрлэл “хамгийн эмзэг” байв. Гэхдээ ихэнх салбар уналтыг даван туулсан юм.