Софи хотод лхагва гаригийн орой дэлхийн аварга, энэтхэгийн шатарчин Вишванатан Ананд болон болгарын шатарчин Веселин Топаловын хооронд дэлхийн шатарын титмийн төлөөх тэмцээн эхэллээ. Төлөвлөснөөс нэг хоногийн дараа буюу 4-р сарын 24-нд баасан гаригт болох эхний өрөгт Топалов цагаан бодоор тоглох эрх сугалжээ. Дэлхийн шатарын титмийн төлөөх тэмцээн 12 өрөг болж, 6,5 оноо авсан шатарчин ялна. Нэчсэн тохиолдолд шатарын 13 дахь өргөөр шатарын титмийн эзнийг тодорхойлно.