Ростов-на-Донуд цагт 100 километрээс дээш хурдаа нэмдэг супер тракторыг өнөөдөр танилцуулж байна. Ростов мужид жил бүр болдог “Формула-1” уралдаантай төстэй Орос улсад ганц зохиогддог тракторын уралдаанд супер тракторыг тусгайлан зохион бүтээжээ. “Тракторыг 25 жилийн урьд зохион бүтээсэн “Беларус” тракторт тулгуурлан бүтээсэн байна. Хөдөлгүүр, дамжуулагч, түлшний аппаратур, бусад зангилаа, агрегатыг сайжруулжээ. Гаднах байдлыг танихын аргагүй болгон өөрчилсөн байна. Цагт 85 км хурдалдаг тракторын анхны загварыг өнгөрсөн жилийн уралдаанд танилцуулсан юм. Дараа дараагийн туршилтаар илүү гүн гүнзгий шинэчлэх боломж байгааг илрүүлжээ. Супер тракторт гидравлик холбоос, гидро ваакум хүчжүүлэгчтэй диск тормоз зэргийг суулгасан байна. Дөрвөн цилиндртэй шинэ хөдөлгүүрийг туршиж байгаа гэж машиныг зохион бүтээгчид ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ. Ростов мужид 9 жилийн өмнөөс тракторын уралдааныг зохиосон. Тракторууд 8 км-ээс дээш урт замд уралддаг. Тогтсон зам гэж байхгүй, тодорхой заагчтэй чиглэл өгдөг. Барианд тэр бүр бүх трактор ордоггүй байна. Шагналд “Беларусь” шинэ трактор өгдөг юм.