Орос улсын Улсын Дум европын ард түмнийг фашизмаас ангижируулсан Улаан Армийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалж, Нюрнбергийн үйл явцын дүнг эргэн харах ёсгүй болохыг тэмдэглэв. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг 5-р сарын 9-нд тэмдэглэхтэй холбогдуулан ийм мэдэгдэл хийжээ. Энэ өдөр манай орны баатарлаг үйлсийн он дараалсан бичигт үүрд мөнх орсон. Эр зориг, тэсвэр хатуужил, зөвлөлтийн ард түмний эх оронч үзэл фашист түрэмгийлэгчдийн замыг хаасан гэж Улсын Думын ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Николай Ковалев тэмдэглэв