Монгол улс. Өнөөдөр ямаршуу байна вэ? Хөрш оросын ард түмэн бид энэ орны талаар бараг бүгдийг мэдэх учиртай. Хамтдаа ихийг туулсан шүү дээ. “Өөрчлөлт шинэчлэлтийн” үед Монгол улс тэс өөр болсон. Өнгөрсөн 10-12 жилд бид үл огтлолцох замаар явсан тул манай хоёр орны харилцаа олон салбарт бүдгэрчээ. Монгол улстай ойр оршдог оросын бүс нутаг тэр дундаа Эрхүү муж хамтын ажиллагаагаа өмнөх түвшинд сэргээхийг эрмэлзэж байна. Монгол судлаачдын олон улсын холбооны Эрхүүгийн бүс нутгийн салбарын санаачилгаар саяхан зүүн Сибирийн нийслэлд “дугуй ширээний уулзалт”-ын хурал зохион явууллаа. Хуралд тэндхийн эрдэмтэд-дорно дахины судлаачид оролцов.  Сүүлийн үед Эрхүүгийн дарга Дмитрий Мезенцевийн санаачилгаар Монгол улстай харилцаагаа сэргээж байна. Энэ шалтгаанаар “дугуй ширээний уулзалтын” хурлыг зохион явуулж байна гэж Эрхүүгийн нэрд гарсан монгол судлаач, түүхийн ухааны доктор Евгений Лиштованный ярилаа. Монгол улс ялгаагүй манай бүс нутгуудтай хамтын ажиллагаагаа сэргээх сонирхолтой байгаа нь мэдрэгдэж байна. Монгол судлалын янз бүрийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд дугуй ширээний уулзалтад оролцжээ. Бид Эрхүү муж болон Монгол улсын өнөөгийн харилцаанд эрдэм шинжилгээний дорвитой дүн шинжилгээ хийж, хамтын ажиллагааг амжилттай сэргээх зөвлөмж өгөхийг хичээсэн. Орос улсын монгол судлалын хүлээн зөвшөөрсөн төвүүдийн нэг Эрхүү юм. Москва, Санкт-Петербург, Новосибирск, Улан-Үд зэрэг монгол судлалын төвүүдийг бодвол Эрхүүгийн монгол судлалын салбарынхан зөвхөн бие даасан чиглэл, асуудлаар бус Монгол улсыг цогцоор судалдаг. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн тойргийн Эрхүүгийн хүрээлэн, их дээд сургуульд олон жилийн турш Монгол орныг судалж байгаа профессор, академич, шинжлэх ухааны доктор зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс цөөнгүй бий.  Дугуй ширээний хурлын үеэр эрдэмтдийн орчин үеийн сэдвээр тавьсан илтгэл онцгой сонирхол татсан гэж Евгений Лиштованный ярилаа. Тухайлбал өнгөрсөн жил Орос, Монголын хил дээр нээсэн “Хяхт-Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлыг хөндсөн юм. Энд талбайг хуваарилж дуусаад, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийсэн. Голдуу гадаадын компаниудтай хэлэлцээр байгуулсан. Оросын тэр дундаа Эрхүү муж ганхасан байдалтай, чөлөөт бүст төдий л идэвхтэй оролцохгүй байна. Хуралдааны үеэр бид ажил хэргийг үхмэл цэгээс хөдөлгөхөд юу хийх талаар ярилцсан. Мужийн их дээд сургуульд монгол оюутнууд суралцах төсвийн суудал нэмэх өөр чухал асуудал байна. Монголчууд Эрхүүд эртнээс суралцаж байна. Энд их дээд сургууль төгссөн мэргэжилтнүүдийг Монгол улсад өндөр үнэлдэг. Хамтын ажиллагааны чухал чиглэл аялал жуулчлал байна. Эрхүүгийн аялал жуулчлалын компаниуд аялал жуулчлалын хамтарсан маршрут байгуулахад ихээхэн анхаарч байна. Үүнийг амьдралд хэрэгжүүлэхэд олон улсын статус авч чадахгүй байгаа Мондхан хилийн шалган нэвтрүүлэх цэг “мөнхийн асуудал”саад болж байна. Эцэст нь Монгол улсад орос хэл урьд зонхилж байсан байр сууриа алдсан тул эрхүүгий эрдэмтэд монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх ажлыг өргөжүүлэх санал тавьжээ. Ийм боломж ч байгаа. Эрхүүгийн Улсын их сургууль, Техникийн их сургуулийн хүмүүнлэгийн салбарт монгол хэл судалдаг. Эдгээр их сургуулийн дамжаа бүрт ирээдүйн монгол судлаач 5-6 хүн сурдаг. Ийм оюутны тоог нэмэх шаардлагатай гэж Эрхүүгийн нэр хүндтэй монгол судлаачид уриалж байна.
<сонсох>