Москва “Мистраль” төрлийн нисдэг тэрэг тээгч Францаас авах улс төрийн шийдвэр гаргалаа. Гэрээнд оны эцэст гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны захирал Михаил Дмитриев РИА Новости агентлагт уламжлав. Орос улс францын үйлдвэрт угсарсан бэлэн нэг хөлөг онгоц, мөн өөрийн үйлдвэрт гурван хөлөг онгоц босгохыг санал болгосон гэж тэрээр тодрууллаа. Францын тал бэлэн хоёр хөлөг онгоц худалдаж, Орос улсад хоёрыг угсрахыг хүсч байна.