Орос улс “их хорийн” түншүүдтэй хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулах туршлага солилцлоо. Вашингтонд болж байгаа “хорийн” зөвлөлгөөнд оролцсон Орос улсын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн дэд сайд Максим Топилин энэ тухай Итар-Тасс агентлагт уламжиллаа. Сүүлийн жилүүдэд оросын засгийн газар ажилгүйчүүд төдийгүй ажлаа алдаж болзошгүй хүмүүст анх удаа хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлснийг тэрээр тэмдэглэв. Боловсон хүчнийг цаг алдалгүй дахин сургах хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлснээр ажилгүйдлийн үзүүлэлтийг дорвитой бууруулжээ.