Олон улсын олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 89 настайдаа Барселоны нэгэн эмнэлэгт лхагва гаригт нас нөгчив. Гарамгай дипломатч, олимпийн хөдөлгөөнийг зохион байгуулагч тэрбээр олон улсын олимпийн хороог 20 гаруй жил тэргүүлсэн юм. Өчигдөр түүнийг зүрхний дутагдал оноштой эмнэлэгт хэвтүүлжээ. Самаранч 1980 онд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч болохын өмнө Москвад гурван жил Испанийн элчин сайдаар ажиллажээ.