0Хятадад нутгийн зүүн баруун хэсгийн Цинхай мужид газар хөдөлсний уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудлын өдөр зарлалаа. Байгалийн гамшигт 2 мянга гаруй хүн үрэгдэж, 200 орчим хүн сураггүй болжээ. Газар доорх хүчтэй донсолгоонд тус бүс нутгийн ихэнх барилга нурсан байна. Хятадад, мөн тус улсаас гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газар төрийн далбааг бөхийлгөж, телевиз, радиогоор цэнгээт нэвтрүүлэг, зугаа цэнгээний арга хэмжээг хойшлуулжээ. Гамшигт өртсөн хүмүүст туслах хандив цуглуулж байна. Урьд Орос улс зэрэг хэд хэдэн улс Хятадын хүн амд туслахад бэлэн болохоо мэдэгдсэн юм.