Америкийн засаг захиргаа ирэх сард стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн хэлэлцээрийг Сенатад батлуулахаар өргөн барина. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Эллен Тошер сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Хэлэлцээрийн эх, протокол, хавсралт зэрэг багц баримт бичгийг хэлэлцэж, Вашингтон, Москвад баталж байна гэж тэрээр хэлэв. Цагаан ордон оны эцэст баримт бичгийг батлах бодолтой байна гэж Тошер урьд мэдэгдсэн юм. Энэ үйл явц сунжирч магадгүй хэмээн Сенат дахь ардчилсан намын удирдагч Гарри Рид долоо хоногийн өмнө мэдэгдэж байжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотод СДЗ-ийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.