Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев Бишкек дахь түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг дэлхийн удирдагчдад уриаллаа. Тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүний албан тушаалаас огцорсныг тэрээр хууль бус гэж үзэж байна. Бакиевийн хэлснээр киргизийн ард түмэн аймшигтай эмгэнэлт үеийг туулж байна. Бүлэг этгээдүүд засгийн эрхэнд гарч дур зоргоороо авирлаж байна. Үндсэн хуулийн баталгаа ерөнхийлөгчийн хувьд би хямарлын хариуцлагыг үүрч байна гэж Бакиев хэллээ. Тэрээр Минск дахь ТУХН-ийн төв байрсанд өнөөдөр хэвлэлийнхэнд ийнхүү мэдэгдэв. Бакиев 4-р сарын 7-8-нд болсон үймээний дараа Казахстанд нуугдаж байгаад Белорусын нийслэлд очсон байна. Одоо Киргизийн төрийн эрхэнд Роза Отунбаев тэргүүтэй түр засгийн газар байна.