Польшийн Сеймийн дарга Бронислав Коморовский ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас өмнө 6-р сарын 20-ны ням гаригт явуулах тогтоолд гарын үсэг зурсан тухай Польшийн Сеймийн албан ёсны вэб хуудаст өгүүлжээ. Тогтоолд москвагийн цагаар 07.40 минутанд гарын үсэг зурсан тухай Польшийн парламентын доод танхимын мэдэгдэлд дурдсан байна. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский Смоленск орчимд нисэх онгоцны ослоор нас нөгчсөн юм. Үндсэн хуульд зааснаар Сеймын дарга түүнийг үүргийг гүйцэтгэх ёстой. Одоогоор Польшийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа Коморовский “Иргэний тавцан” эрх баригч намаас Польшийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Тус улсын ерөнхий сайд, “Иргэний тавцан” намын удирдагч Дональд Туск 2010 оны 1-р сарын эцэст ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй болохоо албан ёсоор мэдэгдсэн юм. Польшийн иргэд ерөнхийлөгчийн сонгуульд Коморовскийг тус улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгож магадгүй хэмээн тус улсын олонх шинжээчид үзэж байна.