Олон улсын валютын сан томоохон банкуудад нэмэлт татвар ноогдуулахыг “их хорийн” орнуудад санал болголоо. Дэлхийн санхүүгийн ямарлын үед банкуудын алдагдлыг нөхөх харилцан тусламж үзүүлэх санд энэ мөнгийг төвлөрүүлнэ. Тус сангийн хөрөнгийн хэмжээ тухайн улсын ДНБ-ий 2-4 хувьтай тэнцэнэ. ОУВС банкны ашиг, ажилчдын цалинд ноогдуулах татварыг нэмэгдүүлэхийг санал болгож байна.