Боливид эхэлсэн дэлхийн эрх, цаг уурын өөрчлөлтийн талаарх дэлхийн анхны бага хурлаар дэлхийн экологийг хадгалах тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Бага хуралд Нобелийн шагналтан Адольф Перес Эскевель /Аргентин/, Ригоберта Менчу /Гватемал/ зэрэг 136 орны 20 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Боливийн нийслэл Ла-Пас хотоос холгүй орших Тикипайя бяцхан хотод энэ чуулган болж байна. Байгаль орчныг хайр гамгүй устгаж, мөхөлд хүргэх капиталист замаар явах, эсвэл түүнтэй зохицон орших гэсэн сонголт хүн төрлөхтний өмнө тулгарч байна гэж Боливийн ерөнхийлөгч Эво Моралес бага хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.