Европт олон улсын нислэг аажмаар сэргэж байна. Москвагийн нисэх буудлуудаас мягмар гаригт нисэх онгоц Берлин, Вена, Прага, Мадрид, Барселон, Ром болон бусад хотын чиглэлд ниссэн байна. Их Британи, Норвеги, Польш зэрэг улс агаарын орон зайгаа нээж байна. Исландын галт уулнаас үнсэн үүл дэгдсэн тул европын ихэнх орон 4-р сарын 15-аас нислэгийг хойшлуулсан юм. Тус тивд нислэг бараг зогсож, 60 гаруй нислэг хойшлогджээ. Үүний зэрэгцээ олон улсын иргэний нисэх онгоцны компани галт уул идэвхжсэн нөхцөлд нислэгийн аюулгүй байдлын шинэ дүрэм боловсруулах бодолтой байна. Европын орнуудын засгийн газар агаарын орон зайгаа хаахаар шийдвэрлэснийг эрс шүүмжилснээс ийм дүрэм боловсруулах гэж байна. Ийм шаардлага байхгүй хэмээн нэр хүндтэй хэд хэдэн мэргэжилтэн үзэж байна.