ОХУ-ын Жанжин штабын дарга Николай Макаров Вашингтонд айлчлах явцдаа саяхан Прага хотод гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсгийн талаарх хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам, АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дэлхийг хамарсан системийн асуудал , европ дахь пуужингийн систем, Европ дахь ердийн зэвсэгт хүчний талаарх гэрээг тойрсон асуудал, тактикийн цөмийн зэвсгийн талаар америкийн талтай хэлэлцэнэ. Генерал Макаров энэ тухай сэтгүүлчдэд уламжлав. Тэрээр олон улсын болон бүс нутгийн хэд хэдэн асуудал тухайлбал Иран, Ирак, Афганистан, төв Ази үндсэндээ Киргизийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Орос улс яриа хэлэлцээний үеэр Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөөний үндсэн шалтгаан, дэлхийг хамарсан пуужингийн системийн ирээдүйн дүр төрхийг тодруулах бодолтой байна. "Өнөө хир америкийн тал ийм систем ираны пуужингийн аюул заналаас хамгаалахад шаардлагатай гэж мэдэгдэж байгаа ч, бид энэ шалтгаантай санал нийлэхгүй байгаа тул АНУ-тай хамтран эрсдэл, аюул заналыг дүгнэн, шинжлэхийг санал болгож байна ". Тэрээр тактикийн цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлаар оросын байр суурийг баталлаа. Энэ оросын нөхцөлд онцгой ач холбогдолтой. АНУ, НАТО ердийн зэвсэг, тухайлбал дээд зэргийн нарийвчлалтай зэвсгийн тухайд Орос улсаас давж байна.
Орчуулсан Г. Нарангарав