Европын Холбооны тээврийн сайд нар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр нислэгээ аажмаар сэргээхийг нисэх компаниудад зөвшөөрлөө. Тэд өчигдөр дүрс бичлэгийн горимоор онц хурал хийсэн байна. Исландын галт уул идэвхжиж, тоосон үүл үүссэнээс нислэг хойшлогдож, олон сая зорчигч нисэх буудалд саатаад байна. Олон тэрбум долларын хохирол амсч байгаа нисэх компаниудын дарамт, Европын тэнгэр цэлмэснээс түшмэд ийм шийдвэр гаргалаа.