Москва хотод “Арилжааны авто хөсөг” Орос улсад томоохонд орох олон улсын үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд Орос улс болон бусад орны үйлдвэрийн тусгай техник, ачааны бүхээгтэй тэрэг, чиргүүл, автобус, ачааны тэрэг зэрэг сонирхолтой, орчин үеийн загварын “өргөн хэрэглээний” машиныг тавьжээ. Камскийн КАМАЗ автомашины үйлдвэр шинэ загварын ачааны машинаар өрсөлдөж байна. КАМАЗ ачааны тэрэг нэр хүндтэй “Дакар” уралдаанд удаа дараа түрүүлж байсан юм.