Олон улсын эрдэм шинжилгээний экспидиц Номхон далайд азотоор амьсгалдаг микроб буюу дэлхийн амьдралын эртний хэлбэрийг илрүүлжээ. Гүний усны энэ организмууд 3 тэрбум жилийн тэртээ дэлхийд байсан бөгөөд мэдэгдэж байгаа ДНК хэлбэрүүдээс хамгийн эртнийх нь байна. Эквадор, Перу, Чилийн эрэг дээр ажилласан “Тэнгисийн амьдралын тоо бүртгэл” экспидицид 80 орны 2000 эрдэмтэн оролцжээ. Тэд тэнгисийн шинэ төрлийн амьтан, организм илрүүлэх зорилготой байсан юм.