Афганистанд нисдэг тэрэг нийлүүлэх Умард Атлантын эвслийн саналд Москва зайлшгүй хариулна гэж Орос улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин өнөөдөр уламжлав. Ойрын үед хариултын хувилбарыг Орос улсын ерөнхийлөгчид танилцуулна. Афганистан дахь эвслийн цэргийн хэрэгцээнд нисэх онгоц нийлүүлэхэд бэлэн эсэх тухайд Орос улс тодорхой хариулна гэдэгт найдаж байгаагаа НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Рассмуссен өчигдөр мэдэгдсэн юм. Орост нисдэг тэрэгний шаардлагатай техникийг үйлдвэрлэнэ гэж Рогозин тэмдэглэв. Энэ бүхнийг хэн төлөх нь гол асуудал юм гэж дипломатч нэмж хэлэв.