0Польшийн ерөнхийлөгчийн нисэх онгоцны “хар хайрцаг”-т нисэх онгоц газар мөргөхийн өмнө нисэгчийн мөргөлийг бичжээ. Улс хоорондын нисэхийн хорооноос ийнхүү мэдээлснийг Эхо Москва радио иш татан уламжлав. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн сүйрсэн нисэх онгоцны гурван бичлэгийн хоёрыг тайлжээ. Эдгээрийг пүрэв гаригт танилцуулна. Польшийн засгийн газрын Ту-154 нисэх онгоц 4-р сарын 10-нд Смоленск орчимд сүйрсэн юм. Онгоцонд явсан 96 хүн бүгд үрэгджээ. Польшийн ерөнхийлөгч албан ёсны төлөөлөгчдийн хамт 1940 онд буудуулж үрэгдсэн польшийн офицеруудын дурсгалыг хүндэтгэхээр Катынь хүртэл ниссэн юм.