Байдал сайн сайхан болоход хол байгаа ч, эдийн засгийн хямарлын талаарх бүрхэг таамаг батлагдсангүй. Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Тэрээр парламентын доод танхим Улсын Думд Орос улсын засгийн газрын үйл ажиллагааны талаар хоёр дахь тайланг танилцууллаа. Оросын иргэдийн тухайлбал тэтгэврийн насныхан, төсвийн ажилтнуудын орлого 2009 онд 2,3 хувиар өсчээ. Өнгөрсөн 10 жилд хөдөлмөрийн бүтээмж 1,5 дахин нэмэгдэж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд хоёр дахин буурчээ. Орос улс ийм байдлаар хямарлын сорилд “урьд урьдынхаас бэлтгэлтэй байсан” гэж В.Путин үзэж байна. В.Путин засгийн газрын 2009 он болон 2010 оны эхний улирлын ажлын үр дүн, хямарлын эсрэг арга хэмжээ, холбооны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан юм.