Орос, Узбекистан улс Киргизийн төр засаг хүчирхэг байхыг сонирхож байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Хоёр орны удирдагч өчигдөр албан бус уулзалтын үеэр Киргизийн байдлыг хэлэлцэж амжжээ. Өнөөдөр Кремльд төв Азийн аюулгүй байдал, хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ирээдүйг хэлэлцлээ. Өнгөрсөн жил хоёр орны бараа эргэлт 4,5 тэрбум рубль байжээ.