Киргизийн нийслэлийн захад, мөн Бишкект өнөөдөр эмх замбараагүй байдал дэгдлээ. Үймээн дэгдээгчид үндэстний цөөнх орос, турк-месхетинүүдийн орон гэрт дахин халдаж эхэлсэн тухай Ройтер агентлаг уламжлав. Үймээн дэгдээсэн хэдэн зуун хүний эсрэг цагдаагийн 300 ажилтан эмх журам тогтоож байлаа. Маевка, доод Аланша тосгонд эмх замбараагүй байдал дэгджээ. Бишкек хотод хэдэн зуун хүн бүслэлтийг сэтэлж, төв Азид томоохонд ордог “Дордой” барааны захыг түйвээж эхэлжээ. Нийслэлийн захад өчигдөр болсон эмх замбараагүй байдлын үеэр 5 хүн үрэгдэж, 30 орчим хүн шархаджээ. Үүний зэрэгцээ Киргизд болж байгаа эмх замбараагүй байдал оросын эсрэг шинжтэй гэж Орос улс үзэхгүй байгаа бөгөөд түр засгийн газраас эмх журам тогтоож, үндэстэн хоорондын тэмцэл гаргахгүй байхыг шаардаж байна.