Исландын Эйяфьятлайокудль эргээд “идэвхжиж” эхэллээ. Галт уулнаас оргилж байгаа үнс 3-4,5 мянган метрт цацагдаж байгаа ч, Европын Холбооны орны тээврийн яамны сайд нар нислэгээ сэргээхээр шийдлээ.  Энэ санаачилгыг бүх орон дэмжсэнгүй. Швейцарь, Орос улс агаарын орон зайгаа нээж эхэлжээ. Сүүлийн үеийн мэдээгээр “Аэрофлот” компани Милан, Венец, Ницца, Турк улсад тогтмол нислэгээ сэргээх бодолтой байна. Орос улс баруун Европыг бодвол галт уулын тоосонд арай гайгүй хохирчээ. Оросын цаг уурын газрын дарга Роман Вильфанд энэ тухай мэдэгдэв. Галт уул нэлээд өндөрт гэхдээ 5 км-ээс хэтрэхгүй өндөрт үнс цацаж байна. Исландын галт уулнаас оргилж байгаа үнс баруун европыг бодвол оросын нутаг дэвсгэрт  арай бага байна. Байгалийн гамшгийн улмаас нисэх онгоцны нислэг төдийгүй, улс төрийн чухал үйл явдал хойшлогдлоо. Тухайлбал ОХУ-ын цэргийн номлолын тухай Орос-НАТО-ийн Зөвлөлийн хурал анх удаа дүрс бичлэгийн горимоор болно. ОХУ-ын аюулгүй байдлын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Юрий Балуевский Брюссель нисч чадаагүйн улмаас ийм хэлбэрээр хуралдах юм. Эйяфьятлайокудль галт уул сэргэсний улмаас залуус найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хамт хуримаа эх орондоо тэмдэглэж чадсангүй. Эйяфьятлайокудль галт уул идэвхжсэн тул тэдний хуримын аялал Дубайд саатсан байна. Тэд Лондон дахь зочидтойгоо интернетээр холбогдож, хүнд байдлаас гарчээ. Исландын галт уул оргилсноор Европын Холбооны эдийн засагт үлэмж хохирол учирч байна. Европын нисэх онгоцны компаниуд хоногт дөрвөн тэрбум долларын хохирол учирж байна. Нэрийг нь хэлэхэд бэрх энэ галт уул 4-р сарын 14-нд идэвхжиж, намжсан мэт байсан боловч дахин гэнэтийн бэлэг барихаар байна. Энэ галт уул сэргэснээр зэргэлдээх Катла нэртэй илүү хүчтэй галт уул идэвхжихэд нөлөөлнө гэж Исландын Их сургуулийн галт уул судлаач Нильс Оскарсон мэдэгдэв. Бүр 17, 19-р зуунд ийм байдалтай байсан. Зэргэлдээх галт уул идэвхжиж эхэлсний дараа Катла галт уул 100 дахин илүү хүчтэй идэвхжсэн байна.
Орчуулсан Г.Нарангарав