Галт уулын үнсэн үүлний улмаас Европын Холбоонд саатсан гадаадын иргэдэд Европын Холбоо визын дүрмийг хөнгөвчиллөө. Брюссельд даваа гаригт тараасан мэдэгдлийн дагуу Европын комисс зарим ангилалд багтах гадаадын иргэдэд онцгой эрх эдлүүлэхийг Европын Холбооны орнуудад зөвлөжээ. Нэгдүгээрт 4-р сарын 15 хүртэл Шенгены богино хугацааны визтэй иргэд нислэг сэргэх хүртэл визээ сунгуулалгүй Шенгены орнуудад байхыг зөвшөөрчээ. Тэднийг хилээр гарахад виза хэтэрснийг үл харгалзан паспортод тамга дарна. Хоёрдугаарт аргагүй улмаас шенгений бүст байгаа гадаадын иргэд газар дээрх тээврийн хэрэгслээр эх орондоо буцахыг хүсч байгаа, мөн нисэх буудлаар дайран өнгөрч явсан ч, зочид буудалд буух шаардлагатай болсон тэр хүмүүст эрүүл мэндийн даатгалгүй, үнэ төлбөргүй виз олгохыг Еврокомисс зөвлөж байна.