Исландын Эйяфьятлайокудль галт уулнаас оргилж байгаа үнсэн үүл Их Британийг чиглэж байна. Британийн агаарын хөдөлгөөнийг хянах албаны вэб хуудаст ийм мэдээлэл тавьжээ. Хэвийн горимдоо орж эхэлж байсан нислэгт энэ үүл дахин саад болж магадгүй байна. Британийн “Бритиш Айрвэйз” компани 4-р сарын 20-нд Лондонд очих, мөн Лондоноос хөөрөх нислэгийг сэргээхээр төлөвлөж байсан ч, Британийн тус албаны мэдээллийн дараа энэ төлөвлөгөөгөө өөрчилсөн хэмээн АFP уламжлав. Үүний зэрэгцээ Эйяфьятлайокудль галт уулын идэвхжил буурч байна гэж исландын эрдэмтэд 4-р сарын 19-нд уламжиллаа. Галт уулнаас оргилж байгаа үнсэн үүлний улмаас Европын ихэнх хэсэгт нислэг зогсоожээ. Нийт дүнгээр 63 мянган нислэгийг хойшлуулсан байна.