Орос улс 2010 онд үр тарианы экспортыг 22-22,5 сая тонн хүртэл нэлээд нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын дэд сайд Виктор Зубков ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд Орос улсад үр тарианы ургац 100 сая тонн орчим, дотоод хэрэглээ 80 сая тонн гэж тэрээр тодрууллаа. Орос улс алс дорнодын чиглэлд үр тарианы экспортыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Түүний хэлснээр Хятад, Япон, Солонгос улсад үр тариа нийлүүлж эхэлжээ. Ургац хураадаг газар шууд барьдаг бага оврын агуулах зэрэг шинэ систем ашиглаж, үр тариаг хямд өртөгтэй агуулахад хадгалах гадаадын практикийг судлахыг ерөнхийлөгч Д.Медведев өөрийн зүгээс Засгийн газрын нэгдүгээр орлогчоос хүссэн юм. Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан В.Зубков хэлэхдээ, Орос улс 48 сая га газар үр тариа тарина хэмээн мэдэгдсэн юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил хаврын тариалалт хоёр долоо хоногоор саатсаныг тэрээр тэмдэглэв.