Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов нар өнөөдөр Кремльд уулзана. Өчигдөр тэд албан бус уулзалтаар хоёр орны харилцаа, бүс нутгийн байдлыг хэлэлцжээ. "Яриа хэлэлцээний үеэр түлш эрчим хүчний салбар, нисэх онгоц угсрах, тээвэр, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэлээд анхаарал хандуулна" гэж Кремлийн төлөөлөгчийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Мөн түүнчлэн төв Азид аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын аюул заналын  эсрэг тэмцэх зэрэг сэдвийг хэлэлцэнэ.
Орчуулсан Г.Нарангарав