Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тегеранд, олон улсын зэвсэг хураах бага хуралд оролцсон 56 орны төлөөлөгчид төгсгөлийн баримт бичгийг батлан өндөрлөлөө. Форумд оролцогчид Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг дагаж мөрдөх шаардлагатай байгааг сануулаад, энэ гэрээнд гарын үсэг зурсан улс орон энхийн цөмийн боловсоруулалт хийх эрхтэй гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзлээ. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд оролцогчид цөмийн технологийг энхийн зориулалтад ашиглах эрхтэй гэж энэ гэрээнд заасан байгаа. Зарим нэг улсын үйл ажиллагаанаас хархад тэдний цөмийн боловсоруулалт үнэхээр иргэний зориулалттай гэдэгт дэлхийн хамтын нийгэмэлэг итгэхэд хэцүү байгаа юм. Ираны цөмийн хөтөлбөр яг л ийм байдалтай байна. АНУ-аар толгойлуулсан Барууны орнууд Тегеранд үл итгэж, цөмийн боловсоруулалтаа зогсоохыг шаардаж байна. Орос, Хятад улсууд арай хүлээцтэй байр суурь баримтлаж байна, үүнийгээ энэ бага хурал дээр баталлаа гэж Орос улсын ГХЯ-ны дипломатын академийн Дорно дахины судлалын төвийн удирдагч Андрей Володин хэлээд: Иран улс энэ гэрээнд гарын үсэг зурсан орон гэдгийг санах хэрэгтэй. Иран улс цөмийн зэвсэг бүтээж чадах эсэх, цөмийн зэвсгийн потенциаль байна уу? үгүй юу гэдэг бол зөвхөн таамаг төдий юм. Барууны орнуудын одоо зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ бол ираны эдийн засаг болон нийгэм дээр далайсан сэлэм болоод байна. Энэ нь мэдээж хэрэг Тегеранд таалагдахгүй байгаа. Иран улс цөмийн хөтөлбөрөө хумихаас татгалзаж байна. Үүнээс гадна ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, уран баяжуулах 10 завод барих газрыг батлаж өгөөд цөмийн материал улс оронд энхийн үйлсд хэрэгтэй гэж тэмдэглэлээ. Тэгсэн хирнээ дэлхийн хамтын нийгэмлэгт, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх үйл хэргийг баримтлаж байгаа гэж харуулахыг оролдож байна. Тэднийг уриагүй Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт дуусангуут энэ бага хурлаа зарлан хуралдууллаа. Нэг жилийн дараа яг ийм бага хурал хуралдуулахаар шийдсэн байна. Тегераны энэ алхам нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх горимыг бэхжүүлэх талаар бодит зүйл хийх эрмэлзэлтэй байгааг харуулж байна гэж орос улсын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябов тэмдэглэлээ. Харин АНУ л Ираны үйл ажиллагааг гутрангуй үнэлж байгаа юм. Тегераны эсрэг авах гэж байгаа тэдний хориг арга хэмжээ ч үр дүн муутай гэдгийг тэд сайн мэдэж байгаа. АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс, ерөнхийлөгч Барак Обамад илгээлт явуулахдаа, Ираны цөмийн хэнээрхэлийг тогтоон барих Вашингтоны бодлого үр ашиг муутай гэж урьдчилан санууллаа. Дипломат арга барил үр дүнд хүрэхгүй, Иран улс эцсийн эцэст атомын бөмбөг бүтээхээр шийдсэн тохиолдолд Цагаан ордон дүйцүүлэн авах цогц арга барил байхгүй байгаа юм гэж Пентагоны тэргүүн үзэж байна. 4-р сарын 6-нд нийтэд мэдээлсэн АНУ-ын цөмийн номлолд, хэрвээ Ираны талаас цөмийн аюул заналхийлвэл америкчууд Иран улсад цөмийн цохилт өгч болно гэж заажээ. Тэгэхлээр Пентагоны тэргүүнд, АНУ руу чиглэсэн ираны цөмийн аюул занал, атомын бөмбөг бүтээхээр завдаж байгаа сэжиглэлийн хил хязгаар хаагуур өнгөрч байгааг тогтоох хэрэг гарах нь дээ!