ШХАБ, Киргиз улсад эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна Өнөөдөр тус улсын түр засгийн газрын дарга Роза Отунбаеватай уулзсан ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев энэ тухай мэдэгдлээ. Өөрийн талаас, түр засгийн газрын тэргүүн, ШХАБ-ын өмнө хүлээсэн бүх үүргээ тус улс биелүүлнэ гэж амаллаа. Орос улс үүнээс өмнө Киргиз улсад 20 сая долларын грант, 30 сая долларын хөнгөлөлттэй зээл олгож тус улсад эдийн засгийн тусламж үзүүлсэн дэлхийн анхны улс боллоо.