Бишкек орчмын хотод болж байгаа эмх замбараагүй байдал оросын эсрэг уриан дор болж байна гэж Киргизд суугаа Орос улсын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Виктор Харченко «Интерфакс» агентлагт мэдэгдлээ. Түүний хэлснээр, Бишкекийн ойролцоо тариалалтанд зориулсан газар болон эд зүйлийг хүмүүс дур мэдэн эзлэж авсан байна. Ленинск, Майск тосгонуудад мөргөлдөөн болсон байна. Дайран давшлагчид модон саваа, төмөр царилаар зэвсэглэсэн ихээхэн түрэмгий байдалтай байжээ. Төр засгийнхан эмх замбраагүй байдал үүсгэгчидтэй тохиролцохыг оролдсон боловч үр дүнд хүрсэнгүй. Энэ мөргөлдөөнөөс болж 2 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан гэж урьд нь мэдээлсэн юм. Газрын эзэд, хууль хамгаалах газрын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан эмх замбраагүй байдал гаргагсад Бишкек руу хөдөлсөн байна. Тус улсад амьдарч байгаа орос хэлтэй хүн амд халдан довтлож байгаа тул Бишкекд байгаа Оросын элчин сайдын яам Киргизийн ГХЯ-нд эсэргүүцлийн ноот бичиг явуулсан байна.