Москва руу нисэх аялал нь хойшлогдож Хятадад саатсан оросын зорчигчидод «зохих анхаарал тавихгүй» байна. Энэ тухай Бээжинд суугаа Орос улсын элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Леонид Игнатенько ИТАР-ТАСС агентлагт мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Исландын галт уул дэлбэрсээс болж «Эйр Чайна» болон Хайнанын компан- уудын зорчигчид 300 гаруй оросууд Бээжинд саатаад байна. Оросын зорчигчдыг хооллож ундлахгүй, буудалд оруулахгүй байна. Хятадын агаарын нислэгийн компануудын төлөөлөгчид дотоодын нислэгийн норм нормативуудыг баримтлаж байна. Энэ хямралыг хятадын агаарын нислэгийн компанууд бий болгосон яагаад гэвэл Москва агаарын замаа хаагаагүй байгаа. Бээжинд өөрийн эрхгүй үлдэх зорчигчдын тоо өссөөр байна. Нийслэлийн «Шоуду» онгоцны буудал дээр зарим зорчигчид мягмар гаригт эсэргүүцлийн жагсаал хийх гэж байна.